Бөхчүүд сумочидтой сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү Д.Анандтай хамт озэки Баруто нарын бусад сумоч ч ирэх юм байна. Тэд энэ сарын 21-нд ирэх бөгөөд даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга С.Мөнхбат тэргүүтэй үндэсний бөхийн цолтнуудтай сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөр болжээ. 

Дээд зиндаанд барилдаж яваа монгол сумочид эх орондоо ирж, сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийхээр болжээ.  Их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү Д.Анандтай хамт озэки Баруто нарын бусад сумоч ч ирэх юм байна. Тэд энэ сарын 21-нд ирэх бөгөөд даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга С.Мөнхбат тэргүүтэй үндэсний бөхийн цолтнуудтай сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөр болжээ. 
Тэмцээн энэ сарын 23-нд болно. Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү тэргүүтэй хүчтэнүүд 2005 онд “Их Монголын алтан одод” нэртэй сагсан бөмбөгийн шоу тоглолтыг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтыг Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, монгол хүн мэргэжлийн сумогийн дэвжээнд барилдаж эхэлсний 20 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа аж. 
Тэмцээнээс олсон орлогоо буяны үйлсэд зориулах сагсан бөмбөгийн халз тулааныг “Хакухо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон лаа” компаниуд хамтран зохион байгуулахаар болжээ 

Б.НОМУУН 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)