Өнөөдөр мэргэжлийн сумогийн дээд зиндааны 13 дахь өдрийн барилдаан өндөрлөөд байна. Их аварга Хакүхо 13 дахь өдөр Болгарын сумоч озоки Котоошюд ялагдсанаар гурав дахь ялагдлаа хүлээжээ. Харин озоки Баруто өнөөдөр Котошогикүг ялснаар нэг ч унаагүй 13 давж энэ башёд түрүүлэх болзлоо хангаад байна. Тэр үлдсэн хоёр өдрийн барилдаанд өвдөг шороодсон ч түрүүлэх нь тодорхой боллоо.
Т.Хулан