Японы мэргэжлийн сумогийн 2012 оны аки башё өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Озэки Харумафүжи түрүүлэх буюу 13-аас дээш даваа авбал их аварга цол өгнө хэмээн холбооны зүгээс ам алдсан. Мөн энэхүү амлалтанд эхний 10 өдөр дараалан давбал их аварга цол өгнө гэж дурдсан аж.
Ингээд өчигдөр эхний өдрийн барилдаан болоход Ёкозүна Хакухо, Озэки Харумафужи, Какүрюү, Кёкүтэнхо, Асасэкирюү нар өрсөлдөгчөө давсан бол Токитэнкү, Шёотэнро хоёр башёг ялагдлаар эхлүүллээ. Харин томчуудаас Озэки Баруто ганцаараа өвдөг шорооджээ.

Д.Ундрах 24tsag.mn