Баруто хатуу донгодуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Баруто хатуу донгодуулжээ

Японы мэргэжлийн сумогийн озэки Баруто баасан гаригт дэвжээний ояката Оноэгийн хамт Токио хотын алдарт Кокугикан ордонд дуудагдсан байна. Энэ үеэр түүнд Японы сумогийн холбооны бөхчүүдийн ёс зүй хариуцсан ояаката Нисёношики хатуу сануулга өгчээ. Шалтгаан нь тэрбээр мэргэжлийн сумоч хүний баримтлах ёстой ёс жаяг, дэглэмийг зөрчин биеийн тамирын хослолтой гадуур гарч, Осака хотын нэгэн ресторанд найзуудтайгаа хооллосон гэнэ. Япон улсад гамшиг нүүрлээд буй энэ үед Японы сумогийн холбооноос бөхчүүдийг оршин сууж буй орон нутгаасаа өөр газар руу явахгүй байхыг анхааруулсан боловч озэки Баруто Токиогоос гарч, Осакад очжээ. Ояката Оноэгийн хэлснээр Баруто Осакад очиж, газар хөдлөлт, цунамид өртсөн найз нөхдөдөө сэтгэлийн дэм өгөх зорилготой байсан учир Японы сумогийн холбоо тэр асуудлыг хөндөлгүй, шийтгэл ногдуулаагүй гэнэ. Харин биеийн тамир хослолтой гадуур гарсанд нь хатуу сануулга өгсөн аж. Тэрбээр мөн өмнө нь дээрхийн адил шалтгаанаар донгодуулж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж