Харумафүжи, Баруто нар хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Харумафүжи, Баруто нар хоорондоо барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Найман өдрийн барилдааны дараах байдлаар ёкозуна Хакухо М.Даваажаргал 100 хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлж байна. Харин өнөөдөр Хакухо ёкозуна зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Хомашотой барилдахаар оноолт таарсан бол Харумафүжи Д.Бямбадорж, Баруто нарын хоёр озэки хоорондоо барилдахаар болжээ. Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдийн тухайд комүсүби Какурюү М.Ананд баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Аминишикитэй, Токүсэгава Б.Ганболд /М4/ озэки Котоошютай тус тус барилдана. Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил /М3/, Асасэкирюү Б.Дашням /М5/ нар учраа тааран барилдах бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М6/ Такамисакаритай, Шотэнро Д.Нямсүрэн /М11/ Такэказэтай, Токитэнкү А.Хүчитбаатар /М8/ Кимураяматай, Коорюү Э.Мөнх-Оргил /М12/ Миябияматай, Хакуба А.Өнөржаргал /М10/ Сококурайтай, Моконами Г.Базарсад /М12/ Тоёозакуратай тус тус барилдана.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж