Хакухо хамгийн өндөр орлоготой сумоч

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хакухо хамгийн өндөр орлоготой сумоч

Японы мэргэжлийн сумогийн макүүчи зиндаанд дараалан 63 давж, сумогийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх амжилт гаргасан ёкозуна Хакухо М.Даваажаргал сумогийн ертөнцөд 2010 онд хамгийн их орлого олсон тамирчнаар тодорчээ. Тэрбээр дөрөв дэх жилдээ ийнхүү хамгийн өндөр орлоготой сумочоор тодорч байгаа юм. Өнгөрсөн жилийн зургаан башёгийн тавд нь түрүүлэхдээ Хакухо 86 давж, ердөө дөрвөн удаа өвдөг шороодсон бөгөөд нийт 2011 бооцооны дугтуй авчээ. Тэрбээр 2010 онд нийт 210,5 сая иений орлоготой байсан нь өнгөрсөн жилийнхээс 50 сая иенээр илүү дүн аж. Сумогийн ертөнцөд амжилт гаргаж буй сумочид сарын цалин, давааны шагнал, тусгай шагналын урамшуулал, спонсоруудын шагнал гээд олон мөнгөн шагнал хүртдэг. Харин жагсаалтын хоёрдугаарт 38 настай ахмад озэки Кайо бичигджээ. Тэрбээр 2010 онд нийт 57,44 сая иений орлоготой байсан гэнэ. Харин удаахь байруудад Эстонийн озэки Баруто, Болгарын озэки Котоошю болон озэки Харумафүжи Д.Бямбадорж нар жагсчээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж