Харумафүжи өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Харумафүжи өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 12 дахь өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн озэки Котомицүкиг ёритаоши мэхээр давснаар 12 даваатай болж, ганцаараа башёг тэргүүлсээр байна. Харин энэ өдөр сэкиваки Барутотой учраа таарч барилдсан озэки Харумафүжи Д.Бямбадорж ёрикири мэхээр өвдөг шороодсоноор гурван унаатай болсон бол сэкиваки Баруто башёгийн 11 дэх даваагаа авлаа. Тэрбээр дахин хоёр даваа авбал озэки цол хүртэх учиртай билээ. Макүүчи зиндаанд зодоглосон манай бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ маэгаширагийн тэргүүн бөх Ваканосатод ёрикири мэхээр, Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ ошидаши мэхээр  Хомашод, харин Моконами Г.Базарсад /М15/ Миябиямад тус тус өвдөг шороодсон бол Асасэкирюү Б.Дашням /М11/ Ивакиямаг шитатэхинэри мэхээр, Хакуба А.Өнөржаргал /М9/ хикиотоши мэхээр Сагацүкасаг тус тус давжээ. Өнөөдрийн барилдаанд хоорондоо учраа таарсан Какурюү М.Ананд /М11/ болон Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/ нарын тухайд Тамаваши ёрикири мэхээр өрсөлдөгчөө унагасан байна.

Хару башёгийн 12 дахь өдрийн барилдааны дүн:

Давсан                Унасан
Хакухо /Ё/                Котомицүки /О/
Баруто /С/                Харумафүжи /О/
Котоошю /О/                Тоёоношима /С/
Кайо /О/                Точиношин /М6/
Точиношин /М6/            Аминишики /К/
Котошогикү /М3/            Кисэносато /К/
Ваканосато /М1/            Кёкүтэнхо /М2/
Тамаваши /М4/            Какурюү /М1/
Тосаюүтака /М4/            Аран /М2/
Хомашо /М5/            Токитэнкү /М13/
Тоёохибики /М5/            Такэказэ /М8/
Какизоэ /М7/                Хокуторики /М11/
Миябияма /М7/            Моконами /М15/
Асасэкирюү /М11/            Ивакияма /М8/
Ёшиказэ /М9/            Такамисакари /М12/
Хакуба /М9/                Сагацүкаса /М15/
Касугао /М16/            Шимотори /М10/
Китатайки /М10/            Окиноуми /М12/
Токүсэгава /М13/            Точинонада /Ж2/
Коккай /М14/                Таманошима /М14/
Гагамарү /Ж3/            Бушуяма /М16/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж