Харумафүжи түрүүлэхийн тулд нэг л давах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Харумафүжи түрүүлэхийн тулд нэг л давах хэрэгтэй

Японы мэргэжлийн сумогийн Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакухо хүчтэй өрсөлдөгч озэки Кисэносатог ялснаар түрүүлэхэд ганцхан даваа үлдлээ. Өмнөх башёгийн дараагаар зэмлэл хүртэж, ёкозүна цолны хэмжээнд барилдаж чадах эсэхэд нь япончууд эргэлзсэн ч Харумафүжи амаараа бус даваагаараа өөрийгөө ямархуу бөх болохоо дахин нотлон харуулав. Дээд зиндааны хамгийн хөнгөн бөх ийнхүү Японы Эзэн хааны цомыг тав дахиа хүртэх сайхан боломж гарч ирээд байна. Тэрээр маргааш озэки Какурюүтай барилдах юм.

Хакухо өнөөдрийн барилдаанд Какурюүг давснаар түрүүлэх боломж онолын хувьд үлдээд байна. Үүний тулд Харумафүжи маргааш ялагдаж, нөгөөдөр буюу сүүлчийн өдрийн барилдаанд өөрөө Давааням зааны бага хүүг ялж байж, нэмэлт барилдаанаар түрүү бөх тодрох боломжтой болно. Тиймээс маргаашийн барилдаан маш чухал шийдвэрлэх барилдаан болох нь дамжиггүй.

Озэки Баруто өнөөдөр ялагдал хүлээснээр озэки цолоо алдахын зэрэгцээ бүр тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадах эсэх нь эргэлзээ төрүүлэх болов. Тэрээр озэки цолоо эргүүлэн авах бус харин сэкиваке цол дээрээ үлдэж чадах эсэх дээрээ туллаа.

Өнөөдөр монгол сумочид хэрхэн барилдсан болон барилдааны бичлэгийг хожуу оруулах болно.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж