Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаан Харү башё энэ сарын 15-нд эхэлнэ. Осака хотноо болох энэ удаагийн башё ихээхэн сонирхолтой болох нь ээ. Сүмогийн ертөнцийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлж байгаа их аварга Асашёорюү, ёкозүна Хакүхо нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх учир Осакагийн сүмогийн ордны билет эрэлт ихтэй байгаа тухай шуугиж байна.
Нээлт, хаалтын барилдааны билет одоогоор дуусч, зарим нэг өдрийн билет ч ховордсон талаар японы хэвлэлд бичжээ. Их аварга Асашёорюү нэгдүгээр сарын барилдаанд түрүүлж сүмогийн түүхэн их аваргуудын амжилтын дөрөвдүгээрт бичигдсэн. Одоо дахин хоёр түрүүлэхэд энэ амжилтын гуравт орж ирэх боломжтой. Нөгөөтэйгүүр их аварга хоёр, түүнээс дээш дараалан түрүүлж байсан амжилтаа энэ удаад үзүүлж чадах эсэх нь мэргэжилтнүүдийн төдийгүй сонирхогч үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Ёкозүна Хакүхо макүүчи зиндаанд найман удаа түрүүлээд буй. Тэрбээр энэ удаад их аваргын их түрэлтийг зогсоож, ес дэх удаагаа эзэн хааны цомыг хүртэж чадах уу гэдэг нь ч анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеийг эзэгнэн төрсөн хоёр ёкозүнагийн аль нэг нь Осакагийн башёд түрүүлнэ гэдэгтэй санал нэгджээ, япончууд. Харин их аварга Асашёорюү сүмогийн түүхэн дэх их аваргуудын амжилтыг эвдэж байгаа нь тэдний хувьд хамгийн эмзэг сэдэв. Иймээс энэ удаагийн башё хамгийн их сонирхолтой, түүнийхээ хэрээр анхаарал татсан барилдаан болох нь Осакагийн эргэн тойрон дахь амьдралаас харагдаж байна.
Гуравдугаар сарын 2-нд Сүмогийн холбооноос гаргасан банцүкэгээс харахад талын Монголын хоёр хүчитний хаанчлалыг халах гэсэн тэдний сонирхол энэ удаад өмнөхөөс илүүтэй мэдрэгдэж байна гэхэд болно. Саяхан Японы нэгэн сонинд сэкиваке Барүто ярилцлага өгчээ. Япончууд өөрсдөөсөө чаддаггүй юм аа гэхэд өөр орны сүмочдоос дараагийн ёкозүнаг хайж байгаа нь илт харагдаж байна. Япон хүн бүр шахам "ирээдүйн ёкозүна" хэмээн хүндэлдэг Кисенесато энэ удаагийн башёд сэкиваке цолтой зодоглоно. Тэр ч бас ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээх нь мэдээж. Гуравхан хоногийн дараа эхлэх энэ оны хаврын барилдаан сүмо сонирхогчдын анхаарлыг татахын зэрэгцээ, хүсэн хүлээж байна.
Харү башёгийн банцүкэ
Х.Улсболд