Мэргэжлийн сүмогийн 2009 оны есдүгээр сарын барилдаан буюу Аки башёгийн зүүн жигүүрийг ёкозүна Хакүхо, барууныг их аварга Асашёорюү нар магнайлан барилдана. Энэ долоо хоногийн ням гараг буюу есдүгээр сарын 13-наас 27-ны хооронд үргэлжлэх Аки башёгийн банцүкэг Японы сүмогийн холбооноос албан ёсоор гаргажээ.
Наймдугаар сарын 8-наас эхэлсэн тойргийн барилдаанд хүч үзсэн сүмочид башёгийн бэлтгэлдээ хэдийн гарчээ. Тойргийн барилдааны үеэр их аварга Асашёорюү баруун хөлөө бага зэрэг гэмтээсэн аж. "Такасаго" дэвжээний эмчийн дүгнэлт, сүмогийн холбооны сайт зэргээс үзвэл их аваргын баруун хөлийн шөрмөс бага зэрэг сунасан аж. Асашёорюүгийн гэмтлийг түүний дэвжээний ояакатагийн үзэж байгаагаар хөнгөн зэргийг бэртэл гэсэн байна. Мөн энэ гэмтэл нь Аки башёд их аваргыг барилдахад төдийлөн нөлөө үзүүлж, саад болохгүй гэж үзэж байгаа аж. Энэ оны Аки башёгийн макүүчи зиндаанд манай улсаас есөн сүмоч хүч .үзэн барилдана. Мэдээж тэднийг хоёр аварга магнайлах бол араас нь озэки Харүмафүжи гарч зүүн жигүүрээс босох юм. Ёкозүна Хакүхогийн хувьд нэгэнтээ энэ оны үлдсэн башёнуудад түрүүлнэ хэмээн ам алдаад байгаа. Ер нь түүнийг өнөө жил үнэхээр сайн барилдсан гэдэгтэй сүмогийн мэргэжилтнүүд санал нэгддэг. Нөгөөтэйгүүр ёкозүна Хакүхогийн хувьд нэгдүгээр сарын башёд ганц ч уналгүй түрүүлсэн. Харин гуравдугаар сарын башёд түрүүлээгүй ч 14 даваа авсан. Тав, долдугаар сарын барилдаанд 14 давж, нэг унасан ч торолгүй түрүүлсэн. Энэ бүхнээс харвал түүний хувьд нэг жилийн 90 барилдааны 86-87-д нь өрсөлдөгчөө давах бүрэн боломжтой. Тэгж чадвал сүмогийн ертөнцөд нэгэн дээд амжилт тогтооно гэсэн үг. Одоогоор нэг жилийн барилдаанд хамгийн олон даваа үзүүлсэн амжилтыг их аварга Асашёорюү 84 давсан үзүүлэлтээр эзэмшиж байгаа. Тиймээс ёкозүна Хакүхогийн хувьд энэхүү амжилтыг эвдэхэд хамгийн ойр-хон яваа гэдгийг мэргэжилтнүүд тооцон, дэвшүүлж эхэлсэн.
Харин их аварга Асашёорюү өнгөрөгч Нагоя башёд төдийлөн сайн барилдаагүй. 11 даваа дөрвөн унаатай барилдаанаа дуусгасан. Өмнө нь их аваргын хувьд хэзээ ч ийм тааруу амжилт үзүүлээгүй. Тиймээс энэ удаад түрүүлэх хэмжээний өрсөлдөөнд орж барилдах чадалтай буйгаа харуулах болов уу. Мэдээж эзэн хааны цомын төлөөх өрсөлдөөн хоёр аваргын хооронд л явагдана гэдэгт үзэгч болоод сүмо сонирхогчид таамаглаж байгаа. Озэки Харүмафүжигийн үндсэн барилдаан өнгөрөгч башёд төдийлөн харагдаагүй. Голдуу хүний хийсэн мэхэнд, барьцанд нь орох, тачиаи дээр хоцорч босох зэргээс болж олон унаж, есөн даваа зургаан унаатайгаар Нагояаг дуусгасан.
Өнгөрөгч долдугаар сарын барилдаанд сэкиваке, комүсүби цолтой хүч үзэн барилдсан Какүрюү Ананд, Кёкүтэнхо Цэвэгням хоёр тавиас дээш хувийн амжилт үзүүлж, гачигоши хийж чадаагүй ч энэ удаад маэгаширагийн баруун жигүүрийн 2, 3-т эрэмблэгджээ. Сүмогийн ертөнцийн макүүчи буюу дээд зиндаанд гарч ирэн барилдаад удаагүй байгаа Шотенро Нямсүрэн Аки башёд ах нарынхаа өмнө, нэлээн дээр бичигдсэн байна. Тэрбээр энэ барилдаанд маэгаширагийн зүүн жигүүрийн хоёроос босч, сэкитори буюу том цолтнуудтай барилдах юм. Шотенро ийнхүү анх удаагаа маэгаширагийн 2-т эрэмблэгдсэн нь түүний хувийнх нь дээд амжилт болно. Цагтаа мэргэжлийн сүмогийн комүсүби, сэкиваке цол хүртэн их аварга Асашёорюүгийн хамтаар башёгийн 13дахьөдрийгхүртэл түрүүлэх бөхийн тоонд орж барилдаж байсан Асасэкирюү Дашням энэ удаад маэгаширагийн зүүний зургаагаас гарч барилдахаар болов. Мөн Моконами Базарсад маэгаширагийн зүүний есөөс дуудагдах нь. Озэки цолтнуудыг Болгарын сүмоч Котоошюү тэргүүлсэн бол, япончуудын ирээдүйн "аварга" хэмээгддэг Кисенесато зүүн жигүүрийн сэкиваке болжээ. Барууных нь уран барилдаант Котошогикү байна. Комүсүби цолтнуудыг Эстонийн сүмоч, үлэмж биет Барүто ахалж, баруунд нь уран мэхт Аминишики гарч ирсэн байна. Маэгашира цолтнуудыг Точиношин, Миябияама хоер тэргүүлсэн зэргээс харвал Аки башё эхнээсээ сонирхолтой болох нь ээ.
Аки башёгийн банцүкэ
Н.Мөнхтөр