Хацү башёг зургаан өдрийн дараагаар их аварга Хакүхо Даваажаргал ганц ч унаагүй тэргүүлж байна. Түүний араас озэки Харүмафүжи, Котоошюү, сэкиваке Барүто, маэгашира Кисенесато нарын тэргүүтэй бөхчүүд нэхэж явна.
2010 оны анхны башёгийн дуулианы эзэн, мэргэжлийн сүмогийн дээд зиндаа болох макүүчид 808 дахь даваагаа аван түүхэн амжилт үзүүлээд байгаа озэки Кайо дөрөв дараалан унаад байна. Мөн цагтаа эзэн ханы цомыг гурван удаа хүртэж, алдарт их аварга Таканаханаг ид байхад нь хазайлгаж ирээдүйн бас нэгэн ёкозүна хэмээн нэрлэгдэж байсан озэки Чиётайкай энэ башёд зодог тайллаа. Тэрбээр өнгөрөгч оны хамгийн сүүлчийн башёд тун тааруу барилдаж цолоо алдан баруун жигүүрийн сэкиваке болсон. Гэвч тэр энэ удаад цолоо эргүүлэн авах мөрөөдлөө үүрд үлдээгээд өөрийн багш алдарт Чиёоно-фүжигийн зөвлөснөөр зодог тайллаа.
Энэ оны Хацү башёгийн дээд зиндаанд манайхан 12-уулаа хүч үзэж байгаа. Коорюү Мөнх-Оргил өчигдөр Таманошимаг барсангүй. Харин Хакүба Өнөржаргал маэгашира Точиозаныг хатакикоми мэхээр хаяснаар тав дахь даваагаа авчээ.
Моконами Базарсад энэ удаад тааруухан барилдаж байна. Тэрбээр башёгийн зургаа дахь өдөр Китатайкайд өвдөг шороодсоноор барилдааныг нэг даваа, таван унаатай үргэлжлүүлэхээр болсон.
Шотенро Нямсүрэн Хомашог, Асасэкирюү Дашням маэгашира Ёшиказэг тус тус давлаа. Токитэнкү Хүчитбаатар, Тамаваши Мөнх-Оргил нар өчигдрийн учраа бөхөө төвөггүйхэн давсан юм. Тамаваши Мөнх-Оргилын учраа нь нутгийн ах Кёкүтэнхо Цэвэгням байлаа. Озэки Харүмафүжи маэгашира Гойдог хиккакэ мэхээр дохёгоос нисгэлээ. Түүний хийсэн энэ мэх төдийлөн олон удаа гараад байдаггүй аж. Их аварга Асашёорюү Дагвадорж тав дахь өдрийн барилдааны алдаагаа засч өчигдөр даваа авсан юм. Энэ удаад тэрбээр нутгийн дүү, баруун жигүүрийн комүсүби Какүрюү Анандыг ёрикири мэхээр төвөггүйхэн давав. Их аварга Хакүхо Даваажаргал өөрийн учраа Хокүторикиг ерикири мэхээр хаяснаар энэ өдрөөс эхлэн башёг тэргүүлж эхэллээ. Таван өдрийн дараагаар их аварга Хакүхогийн хамтаар башёг тэргүүлж байсан маэгашира Кисенесатог өчигдөр озэки Котоошюү "номхтгов".
Өнөөдөр
манай бөхчүүд
Коорюү
/1 -5/ - Тосоюүтака
Хакүба
/5-1/ - Шотенро /3-3/
Моконами
/1 -5/ - Ивакияама
Асасэкирюү
/4-2/ - Бүшүяама
Токитэнкү
/3-3/ - Такамисакари
Тамаваши
/4-2/ - Точиозан
Кёкүтэнхо
/2-4/ - Тоёоношима
Какүрюү
/2-4/ - Котошогикү
Харүмафүжи
/5-1/ - Кисенесато
Асашёорюү
/5-1 / - Хокүторики
Хакүхо
/6-0/ - Барүтотой оноолт таарчээ.
Н.Мөнхтөр