-Сумогийн зуны тэргүүн башёгийн банцүкэ гарчээ-
Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башё эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ сарын 11-нд эхлэх Нацу башёгийн банзукэ буюу чансааны албан ёсны жагсаалтыг Мэргэжлийн сумо бөхийн холбооноос гаргажээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын Хару башёд түрүүлсэн ёкозуно Асашёорюү сумогийн хамгийн хүндтэй зүүн жигүүрийг тэргүүлэх боллоо. Өнгөрөгч башёд ёкозуно Хакухо энэ жигүүрийг тэргүүлж байсан билээ. Харин мэдээж, цагаан гарди буюу ёкозуна Хакухо баруун жигүүрийг толгойлон барилдах нь. Озэки нарын дөрвөлийг хоёр долоо хоногийн өмнө 32 нас хүрсэн Котомицүки тэргүүлж байна. Хаврын тэмцээнийг гэмтэл авч орхисон озэки Котоошюү энэ башёд хоёр дахь удаагаа цолоо хамгаалах барилдаан хийнэ.
Асасэкирюү Б.Дашням комүсүби цолд хүрсэн байна. Маэгаширагийн тэргүүн бөхөөр Гүржийн иргэн, 27 настай Коккай, Эстонийн, 23 настай Баруто нар тодорч жигүүрүүдээ толгойлох болсон байна. Дээд зиндааны хамгийн залуу бөх болох Оросын гарди 19 настай Ваханохо баруун жигүүрийн маэгаширагийн хоёрт бичигджээ.
Дээд зиндаанд жүрёгоос цагтаа сакивэкэ цолтой барилдаж байсан Тосаноуми, Таманошима болон Оросын бөх Рохогийн дүү Хакурозан нар дэвшин барилдахаар болов. Дээд буюу макүүчи зиндааны 42 хүчтэний эгнээнд Гүржийн сумоч, 20 настай Точиношин, Монголын сумоч, 24 настай Хакуба болон 30 настай Котокасуга нар анх удаагаа орж ирлээ. Тэднийг Нацу башёд хэрхэн зодоглохыг нь хамтдаа харцгаая.
Харин Хару башёд амжилт муутай барилдсан Ичихара, Сакизава, Вакакирин, монгол сумоч Рюү, экс комүсүби Кайхо, Оцукаса нар дээд зиндаанаас бууж жүрёд очсон байна.
Нацу башёгийн сонирхол татахуйц үйл явдал нь санданмэ зиндаанд зүүн Европын хоёр бөх, Чехийн Таканояма (Павел Бояр), Унгарын Масутоа (Аттила Тот), Оросын сумогийн анхдагч Аврора (Анатолий Михаханов) нар барилдах болсон явдал гэж болно.
Нацу башё ирэх тавдугаар сарын 11-25-ны хооронд Токиогийн Кокүгикан ордонд болох юм.
Б.Оюун