“Бээжин-2008” Зуны XXIX олимпийн наадмаас Боксын алтан медаль хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Жүдо бөхийн алтан медалийн эзэн Н.Түвшинбаяр нарт дөнгөж сая Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Чингис хааны одонг гардууллаа.
Шижир алт, цалин цагаан мөнгө хослуулан урласан энэхүү одонг жилд ердөө ганц хүнд л олгодог гэнэ. Гэвч энэ жил гурван хүнд олгох шийдвэрийг тус намынхан гаргажээ. Гурав дахь хүн Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга юм.
Мөн энэ үеэр “Монгол башё”-д оролцохоор ирсэн Баруто Олимпийн аваргуудад баяр хүргэн гар барихаар ирсэн байлаа. Тэрээр олимпийн аваргуудад Японд ирж сумо үзэх урилгыг өөрийн биеэр гардуулан өгсөн юм.
М.Жаргал